Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛЫН ОХИДЫН ШИГШЭЭ БАГ СИНГАПУРЫГ БУУЛГАН АВЧЭЭ

Тайландын Бурирам хотноо зохиогдож буй охидын 15 хүртэлх 4 Nations 2018 тэмцээний сүүлийн тоглолтоо Сингапурын охидын багтай тоглож , 2:0 -ийн харьцаатайгаар буулган авсан байна.

Япон мэргэжилтэн Ики Ёожи дасгалжуулагчийн удирдлага нь доор охидын шигшээ баг маань Бурирам Юнайтедийн 32.000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд 3 тоглолт хийж ур чадварын хувьд сайн багуудтай тоглосон нь маш их туршлага хуримтлуулсан нь дамжиггүй. Уг тэмцээний сүүлийн тоглолт буюу Сингапурын охидын багтай хийх тоглолтонд нь дасгалжуулагч Ики Ёожигийн багаа дасгалжуулж буй сүүлийн тоглолт байсан ба охидын баг маань маш их хичээж тоглож ялалт авахийг хичээж байсаныг хэлэх нь зүйтэй.

Эхний үед маш олон гоол оруулах боломж гаргаж байсан ба эдгээрээс 1-ийг амжилттай болгож , уг тэмцээний эхний гоолыг хийсэн Ч.Солонго тооны харьцааг нээсэн юм.Хоёр дугаар үеийн дундуур Г.Энхмаргад гоолдсоноор тооны харьцааг 2 -0 болгож багшийнхаа сүүлийн тоглолтыг ялалтаар дуусгаж бэлэг барилаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан