Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт 9-11 градус хүйтэн байна

-Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна-
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Хангайн, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 9-11 градус хүйтэн байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан