Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЗАГДСҮРЭН АЖЛАА ӨГӨХ ХҮСЭЛТ ГАРГАВ

 

 

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн ажлаа өгөх хүсэлт гаргав

Монголын үндэсний үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өчигдөр/12.12/ боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
 

  • “Азийн хүүхдүүд” олон улсын өвлийн спортын анхдугаар наадамд оролцох Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанааг томиллоо. Тус наадам нь 2019 оны 02 дугаар сарын 08-17-ны өдрүүдэд ОХУ-ын Сахалин мужид зохиогдох бөгөөд 8 спортын төрөл/уран гулгалт, гүйлтийн цана, цанатай харайх, хоккей, биатлон, сноубоард, шорт трек, уулын цана/-өөр 20 улсын 1500 гаруй өсвөрийн тамирчид оролцох юм.
  • Үндэсний олимпийн хороодын холбоо/ANOC/-ны ивээл дор Дэлхийн элсний спортын анхдугаар наадам 2019 оны 10 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд 15 спортын төрлөөр АНУ-ын Сан Диего хотноо зохиогдоно. Тус наадамд оролцох Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар томилогдов.
  • ОУОХ-ноос МҮОХ-ны одоогийн мөрдөж буй дүрэм нь  Олимпийн Харти болон Сайн засаглалын зарчимд бүрэн нийцэж буй тухай баталгаажуулсан захидалтай танилцав. Уг захидалд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн МҮОХ-ны Гишүүдийн хурлаар баталсан, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ОУОХ-гоор батлагдсан МҮОХ-ны дүрэмд тодорхойлсон байгаа санал өгөх систем нь Олимпийн төрлийн спорт холбоодын төлөөлөгчдийн санал олонхи байх шаардлагыг хангасан болохыг дурдаад холбогдох хүмүүст ОУОХ-ны албан ёсны байр суурийг мэдэгдэж, энэхүү тайлбарыг хүргүүлэхийг санал болгов.

Одоогийн мөрдөгдөж буй дүрмийн дагуу Олимпийн төрлийн спорт холбоодын 3 төлөөлөгчид тус бүр санал өгөх эрхтэйгээр Олимпийн чуулганд оролцох бол дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд хэрэв МҮОХ-ны гишүүдийн хурлаар Олимпийн төрлийн спорт холбоодын 1 төлөөлөл нь 3 санал өгөх эрхтэйгээр Олимпийн чуулганд оролцох бол МҮОХ-ны Гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, дүрэмд өөрчлөлт оруулан батлуулах ба ОУОХ-нд дахин илгээж баталгаажуулах журамтай болохыг мэдэгдэв.

МҮОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгууллаа.

  • МҮОХ-ны Гишүүдийн хурлын товыг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдуулахаар өөрчлөлт оруулав. 
  • МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь 2018 оны 11 дүгээр сард Монгол улсын хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн тул МҮОХ-ны дүрмийн 16.6, 14.2-р заалтыг үндэслэн МҮОХ-ны Ээлжит бус Олимпийн чуулганыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хуралдуулж, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргалаа. Уг хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдах Гишүүдийн хуралд оруулахаар тогтов.

2 Сэтгэгдэл
zovdoo
sprt ev negdel shudarga ursuldun!!!uuchlaarai!!uls oronoo huivaldaanii uur bolgoh heregt ner holbogdson sunduig ene ariun gazraas zailuulah heregtei!!shudarga es zyitei baicgaaya!!
Хамгийн их уншсан