Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШИНЭ АРСЛАНГУУДЫН ТОЙРГИЙН БАРИЛДААНТАЙ

 

 

Шинэ арслангуудын тойргийн барилдаантай

Энэ онд 21 аймаг, Багануур, Налайх дүүрэг болон бүх цэргийн баяр наадамд түрүүлсэн аймаг, цэргийн арслан болон хурц арслангуудын тойргийн барилдаан 12 дугаар сарын 15-нд Спортын төв ордонд болно.

Бөх сонирхогч, үзэгч олны талархалыг хүлээж байгаа тус барилдаанд аймгийн арслан Ц.Ганбат /Архангай аймгийн наадмын түрүү бөх/,  Т.Ерболат /Баян-Өлгий/,  М.Батцэнгэл /Баянхонгор/, Э.Сумьяабат /Булган/, Д.Эрдэнэтулга /Говь-Алтай/, М.Бямбадорж /Говьсүмбэр/, С.Очирбат /Дархан-Уул/, Б.Баатархүү /Дорноговь/, Б.Батдорж /Дорнод/, Э.Ариунбуян /Дундговь/, П.Өсөхбаатар /Завхан/,Э.Ууганбаяр /Төв/, Б.Зоригтбаатар /Орхон/, О.Наранбаатар /Өвөрхангай/, Б.Амгаланбаатар /Өмнөговь/, Н.Өсөхбаяр /Сүхбаатар/, Б.Орхонбаяр /Сэлэнгэ/, Ж.Ням-Эрдэнэ /Увс/, Г.Хишигбат /Ховд/, Э.Баасанжав /Хөвсгөл/, Д.Аззаяа /Хэнтий/, Г.Өсөхбаяр /Багануур/, Б.Түмэндэмбэрэл /Налайх/ нарын арслангууд болон Цэргийн арслан Г.Жамбалдорж  гэсэн 24 аймгийн шинэхэн арслангууд хүчээ зодоглох юм.

Сүүлийн үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй “Аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөл”-өөс энэхүү барилдааныг зохион байгуулж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлан зохиох ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан