Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын тэмцээнээс ганзага дүүрэн ирлээ

 

Монгол хүүхдүүд “Цээж тоолол-Соробан сампин”-гийн тэмцээнээс 47 шагнал хүртжээ

Малайз улсын Куала Лумпур хотод  арванхоёрдугаар сарын 9,10-нд “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 23 дахь удаагийн тэмцээн боллоо.  Тус тэмцээнд 40 орны 3000 хүүхэд 9 ангилалд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан байна.

Манай улсаас тус тэмцээнд нийт 53 суралцагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцож, 47 шагнал хүртжээ. Тодруулбал,
 

  • Нэг суралцагч - ГРАНД ЧАМПИОН,
  • 16 суралцагч - ЧАМПИОН,
  • 20 суралцагч - АЛТАН ЦОМ,
  • 10 суралцагч - МӨНГӨН ЦОМ хүртэж, Монголын оюуны спортын түүхэнд гаргаж байгаагүй өндөр амжилтыг үзүүлэв.

 



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан