Энэ сарын 15-16-нд БНХАУ-ын Гуанжоу хотод IJF-ийн цувралын чансааны 16-д багтсан шилдэг жүдочид өрсөлдөх Мастерс тэмцээн болно. Зөвхөн урилгаар оролцох тус тэмцээнд энэ жил 52 орны 236 жүдоч хүч сорих юм. Монгол Улсаас тус тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 3 жүдоч зодоглохоор нэрээ өгчээ.
МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
ЭРЭГТЭЙ:
60 кг: Дашдаваагийн Амартүвшин, Ганбатын Болдбаатар,
-
66 кг: Ганболдын Хэрлэн, Довдонгийн Алтансүх,
-
73 кг: Ганбаатарын Одбаяр, Цэнд-Очирын Цогтбаатар,
-
81 кг: Отгонбаатарын Ууганбаатар, Дагвасүрэнгийн Нямсүрэн,
-
-100 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар,
-
+100 кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр,
ЭМЭГТЭЙ:
48 кг: Мөнхбатын Уранцэцэг,
-
57 кг: Доржсүрэнгийн Сумъяа,
-
63 кг: Балдоржийн Мөнгөнчимэг.
ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ:
12 сарын 15
Эмэгтэй 48 кг, 52, 57, 63 кг болон эрэгтэй 60, 66, 73 кг
-
10:00 цаг: Хэсгийн барилдаан эхэлнэ.
-
17:00: Медалийн төлөөх барилдаан эхэлнэ.
12 сарын 16
-
Эмэгтэй -70, -78, +78 кг болон эрэгтэй 81, 90, -100, +100 кг
-
10:00 цаг: Хэсгийн барилдаан эхэлнэ.
- 17:00 цаг: Медалийн төлөөх барилдаан эхэлнэ.