Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зул сарын алтан гацуур

 

Зул сарын баяр ойртож гацуур модоо чимэглэн баярын уур амьсгал орж байна. Тэгвэл зул сарын гацуур мод зөвхөн ногоон өнгөтэй эсвэл олон салаа мөчиртэй саглагар мод байх албагүй юм. Энэ удаад Германы нэгэн компани алтан зоосоор гацуур мод зассан байна.

Үнэт металлын худалдаа эрхэлдэг Германы “Pro Aurum” компанийн Мюнхен хотод зассан алтан зоосон гацуур Европын хамгийн үнэтэй гацуураар нэрлэгдээд байгаа юм.

Нийт 2018 ширхэг алтан зоосоор чимэглэсэн пирамид хэлбэрийн уг гацуур нь гурван метрийн өндөртэй бөгөөд энэ сарын 15 хүртэл “Pro Aurum” компанийн байранд байрлуулж байгаа аж. Тус гацуурыг бүтээхэд 63 килограмм цэвэр алт орсон ба нийт өртөг нь 2,3 сая гаруй евро гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан