Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын баг БНХАУ-ын багийг 4:1-ээр хожлоо

Азийн 20 хүртэлх насны футзалын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд арванхоёрдугаар сарын 1-3-нд Монгол Улсад болж өндөрлөлөө.

 

Өчигдөр Монголын баг “В” хэсэгт багтаж, хоёр дахь тоглолтоо БНХАУ-ын багтай хийн 4:1-ээр хожлоо. Хэдийгээр манай баг өчигдөр ялалт байгуулсан ч хэсгийн эхний тоглолтод Тайваньд хожигдон хэсгээ тэргүүлэх боломжгүй болсон юм. Тайваны баг БНХАУ-ыг хожин сүүлийн тоглолтоос өмнө цааш өрсөлдөх эрхтэй болсон.

2019 онд Малайзад болох тэмцээнд оролцох эрхийн төлөө зургаан баг Монголд өрсөлдсөнөөс Тайвань, Японы багууд энэхүү эрхийг авлаа.

С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай, Э.Бат-Оргил ахлагчтай Монголын баг хэсгээсээ гарахыг зорьсон ч энэ удаа Тайваны багт дийлдэн хоёрдугаар байрт бичигдлээ.

Багийн ахлагч Э.Бат-Оргил хоёр гоол оруулсан бол Э.Баттогтох, Б.Пүрэвхүү, А.Төмөрбаатар тус бүр нэг гоол оруулжээ.

ТОГЛОЛТЫН ДҮН: /2018.12.01-3/

“А” хэсэг:

  • Макао 0-18 Япон
  • Хонгконг 5-0 Макао
  • Япон 4-2 Хонгконг

“В” хэсэг:

  • Тайвань 3-1 Монгол
  • БНХАУ 3-7 Тайвань
  • Монгол 4-1 БНХАУ

“А” хэсэг: Япон 6 оноо, Хонгконг 3 оноо, Макао 0 оноо

“В” хэсэг: Тайвань 6 оноо, Монгол 3 оноо, БНХАУ 0 оноо

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан