Долоо хоног бүрийн даваа гарагт болдог Эрчим хүчний яамны шуурхай зөвлөгөөн өчигдөр болжээ. Зөвлөгөөний үеэр Диспитчерийн Үндэсний төвийн гүйцэтгэх захирал Г.Балжинням системийн хэмжээнд эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний талаар товч мэдээлсэн байна. Төвийн бүсийн хувьд өнгөрсөн сарын 28-ны өдрийн оргил ачаалал 1059 МВт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн их ачааллын утгаас 54МВт-аар өссөн үзүүлэлт юм байна. Хоногт дунджаар 1 сая кВт цаг орчимоор нэмэгджээ. Улаанбаатар хотын дулаан хангамжийн систем нь өвлийн горим ажиллагааны схемд бүрэн шилжин ажиллаж байгаа бөгөөд 14 магистраль шугамаар дамжуулан 4 эх үүсвэрээс, даралт өргөх 5 насос станцаар дамжуулан хэрэглэгчдэд дулааны эрчим хүчээр ханган ажиллаж байгаа аж.
12-р сарын 3-ны өдрийн байдлаар гадна агаарын температур Улаанбаатар хотод шөнөдөө -24С хүртэл хүйтэрч сүлжээний усны халууныг 116/59С, Дархан хотод -22С хүртэл хүйтэрч сүлжээний усны халууныг 10/57С, Эрдэнэт хотод -24С хүртэл хүйтэрч сүлжээний усыг 12/60С тус тус эх үүсвэрт халаах горимыг төлөвлөж хэрэжилтэд хяналт тавин ажиллажээ.
Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч -30С...32С хүртэл хүйтрэх төлөв бүхий байгаа тул гадна агаарын хэмийн хүйтрэлтэй холбогдуулан тооцож, сүлжээний усны халууныг батлагдсан температурын графикийн дагуу өгч хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангаж ажиллахаар горимын даалгаврыг төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж буй юм байна.