Луувангийн хальс
Одоо шинэхэн сайхан лууван элбэг байгаа энэ үед лууванг сайн угаагаад л хальстай нь шууд зууш салатанд хэрэглэхэд тун ч тохромжтой доо. Луувангийн хальс нь А, В, С төмөр, кальци, кали зэрэг олон төрлийн амин дэм агуулдаг бөгөөд хүний биед шууд шингэдэг тул маш их энерги өгч, дархлааны системийг сайжруулдаг байна.
Тарвасны хальс
Тарвасыг хальстай нь идвэл бөөр, ходоодыг цэвэрлэж, үрэвслээс хамгаалдаг бөгөөд витамин А, С, кали, магни, ликопен зэргээр баялаг.
Алимны хальс
Хагас алимтай тэнцэх хэмжээний эслэг хальсанд нь агуулагддаг учир арилгаж хэрэглэвэл түүний амин дэмийн гуравны нэг нь хаягддаг байна.
Кивиний хальс
Халдвар, хорт хавдар, харшлын эсрэг үйлчилгээтэй үл исэлдүүлэгч бодисоор баялаг. Дотор талын шүүслэг, зөөлөн эдэд агуулагддаг амин дэмүүд нь хальсандаа гурав дахин их байдаг.
Сонгины хальс
Доторхыг нь аваад л хогийн саванд хийчихдэг сонгины хальсанд зүрх судасны системийн өвчлөл бууруулж, ходоод гэдэсний шингэцийг сайжруулах чухал эрдэс бодисууд агуулагддаг. Үүнээс гадна хаван хөөх, судасны бүдүүрлээс урьдчилан сэргийлэх, бронхит болон үс ургалтыг түргэсгэх сайн талтай.
Өндөгний хальс
Өндөг чанахдаа болон шарахдаа хальсыг нь хаяхгүйгээр гал тогооны сав суулга, аяга таваг өнгөлөх, цайруулахад хэрэглэхээс гадна кальциар баялаг учир таримал цэцэг, тасалгааны ургамлыг арчилж, тэжээл өгнө.
Жүржийн хальс
Нүүр болон биеийн гуужуулагч хийхэд тун тохиромжтой бүтээгдэхүүний нэг. Түүнчлэн эвгүй үнэр арилгах байгалийн “үнэр дарагч” юм.
Кофе
Жүржийн хальсны нэгэн адил үнэр дарагч болдгоос гадна тасалгааны ургамал, жимс ногооны маш сайн бордоо юм.
Гадилын хальс
Шүдийг өнгөлж цайруулдаг ба арьсыг өнгөлөг толигор, чийглэг зөөлөн болгодог.
Хушга
Аминдэмээр баялаг хушга самар нь тархинд дутагдах виатминуудыг нөхөхөөс гадна цусны эргэлтийг сайжруулж, биеийг гоолиг болгоход тустай. Хушганы гаднах ясыг буцалгаж уувал хүйтний улиралд ханиад томуунаас сэргийлдэг.
Өргөст хэмхний хальс
Хүнсний ногоонуудаас аминдэм ихтэй, ашиг тус арвинтай ногооны нэг бол өргөст хэмх. Ногоон өргөст хэмхний хальсаар /даршилсан өргөст хэмх биш/ шүдээ өнгөлвөл пааланг нь хамгаалж цайруулна. Түүнчлэн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хүний биеэс хорт бодисуудыг гадагшлуудаг.
Төмсний хальс
Батга эмчлэгч шилдэг бүтээгдэхүүн бөгөөд нүдэнд бүлцэн үүсэхээс сэргийлнэ.
Гүзээлзгэний иш
Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд угаасан ишийг цайнд хийж уувал гайхалтай амт оруулдаг.
Хашны хальс
Чэс буюу хашны хальс нь тархи болон мэдрэлийн системийн бусад хэсэгт үүсдэг хавдрын эсрэг үйлчилгээтэй насунин гэх хүчирхэг үл исэлдүүлэгчээр баялаг ажээ.
Мангоны хальс
Таргалалт үүсгэдэг эсийн үйлдвэрлэлийг сааруулж, хүний биед үүссэн өөхийг шатаахад нөлөөлдөг. Мөн каротин төст бодисууд, омега-3, омега-6 ихээр агуулдаг учир чихрийн шижин, зүрхний өвчний эсрэг үйлчилгээтэй.