Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анх удаа таеквондогийн төрлөөр Армийн Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Бразиль улсын Рио Де Жаниеро хотод 24 дэх удаагийн Армийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Энэ удаагийн тэмцээнд Дэлхийн 41 орны 500 гаруй тамирчин оролцож байна. Өчигдөр буюу 11-р сарын 29-нд манай тамирчин М.Түмэнбаяр урамтай сайхан тоглолтууд хийж, Монголын таеквондогийн түүхэнд шинэ хуудас нээж хүрэл медаль хүртлээ.
Тэрээр тэмцээний салхийг хагалж -58кг жинд зодоглосон. Эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Камерун улсын тамирчныг, гуравдугаар тойрогт Шри Ланка улсын тамирчныг тус тус онооны илт давуугаар буулган авсан юм. Харин хагас шигшээ тоглолтод БНХАУ-ын тамирчинд хожигдож, дагах тулаанд Кувейт улсын тамирчныг онооны илт давуугаар буулган авснаар хүрэл медаль хүртсэн юм. М.Түмэнбаяр нь Алдар спорт хороо, Монголын Таеквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчин билээ.

Тэрээр 2018 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, Оюутны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнээс Алтан медаль, Армийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнээс хүрэл медаль хүртээд байна.
Энэхүү армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Алдар спорт хороо, Монголын Таеквондогийн Үндэсний шигшээ багийн таван тамирчин Алдар спорт хорооны дасгалжуулагч, дасгалжуулагч багш Н.Эрдэнэбаатарын удирдлага дор оролцож байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан