Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Дэлгэржаргал: БНХАУ-ын зүгээс боомт дээр смарт хаалгыг нэвтрүүлж байгаа

Тавантолгойгоос “Гашуунсухайт”, “Ганцмод” боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болгох  шийдвэрийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар гаргасан билээ. Энэ талаар УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Дэлгэржаргалаас тодрууллаа. 

- Уртын урт тээвэр­лэлтийг  цуцалж, урт-богино болгох шийдвэр гарлаа. Ингэснээр урт дараалал үүсэж, жолооч нар замд  цагаа үрдэг байдал арилах уу. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын нүүрсний экспортын 50-с илүү хувийг нэвтрүүлдэг Гашуунсухайт боомтоор өнгөрсөн оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд өдөрт дунджаар 1200-1500 тээврийн хэрэгсэл хил нэвтэрдэг байсан ба түүнээс хойш БНХАУ-ын талаас ямар нэгэн албан ёсны шалтгаангүйгээр тээврийн хэрэгслийн татан авалтыг багасгаж өдөрт дунджаар 400-500 тээврийн хэрэгсэл хил нэвтрүүлэх болсон.

Үүнээс үүдэн нүүрс тээврийн автомашины цуваа 85-110 гаруй км урт үргэлжлэх, нүүрс тээвэрлэгч жолооч нар өвлийн хүйтэнд доод тал нь хагас сар зам дээр амьдрах, шороон замаар тээвэр хийх, ахуйн хүрээний архидалт ихсэх улмаар гэмт хэрэг ихээр гарах зэрэг сөрөг үр дагаварууд бий болсон.

Үүнийг шийдвэрлэх зорилгоор тус яамны зүгээс "Нүүрсний тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын төслийг боловсруулж Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж 320 дугаар тогтоолыг батлуулан үүссэн автомашины цувааг арилгасан. 

Уг тогтоолд Таван толгойн ордоос нүүрсний тээвэр хийх чиглэллийг тодотгож зааж өгсөн байдаг. Өнөөдрийг хүртэлх хугацаанд уг тогтоолын дагуу Таван толгой-Цагаан хад, Таван толгой-Гашуунсухайт, Цагаан хад-Гашуунсутайт гэсэн чиглэлийн дагуу нүүрс тээврийн үйл ажиллагааг зохион байгуулж байсан.

Гэвч БНХАУ-ын талаас 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог эрс бууруулж, зарим өдрүүдэд 60-100 болгосноос үүдэн цувааны нийт урт 130-140 орчим км-т хүрч, жолооч нар хагас сар зам дээр зогсох нөхцөл байдал үүссэн.

Энэхүү хүндрэлтэй байдлыг шийдвэрлэх зорилгоор өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын 2017 оны 320 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, нүүрсний тээвэрлэлтийг Таван толгой-Цагаан хад, Цагаан хад-Гашуунсутайт чиглэлээр хийлгэхээр тогтсон байна.

Үүнээс өмнө ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 125 дугаар тушаалаар байгуулагдсан “Өмнөговь аймгийн нутагт орших Ухаа худагийнуурхайгаас Гашуунсухайт хилийн боомт чиглэлийн автозамаар нүүрс тээвэрлэж байгаа компаниудынтээврийн хэрэгслийн аюулгуй байдал, жолооч нарынхөдөлмөрлөх эрхийннөхцөл байдал, цаашид авах арга хэмжээнии талаар санал,дүгнэлт гаргах уүрэг бүхий Ажлын хэсэггазар дээр нь 2018 оны 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд ажиллаж, Тавантолгойн ордод ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж буй уурхайнуудын нүүрсний ачилтийг түр хугацаагаар зогсоох, зам дээрх цувааг арилгах зорилгоор ачаатай тээврийн хэрэгслүүдийг Цагаан хадны гаалийн хяналтын бүс орчимд байршуулж, Таван толгой-Цагаан хад чиглэлийн авто замыг чөлөөлж, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх боломжтой болоод байна.

Цаашид богино хугацаандаа жолооч нар зам дээр цаг алдах байдал арилах болно.

-Ямар шалтгаанаас болж урт дугаарлал үүсэж байна вэ?

-БНХАУ-ын талаас албан ёсоор тайлбар ирүүлэгүй байна. Харин дээр дурдсан ажлын хэсэг Гашуунсухайт боомт дээр ажиллах үеэр Гашуунсухайт боомтын удирдлагууд Ганцмодны боомт дээр смарт хаалганы систем нэвтрүүлж байгаатай холбоотойтээврийн хэрэгслийг бүртгэх ажиллагаа удааширч байна гэх тайлбарыг тус улсын талаас тавьсан талаар мэдээлсэн.

Мөн тус улсын талаас энэхүү ажил хийгдсэнээр хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн хугацаа өмнө гарч байсан хугацаанаас гурав дахин хурдасах боломжтой гэж мэдээлсэн байна.

-Танайхаас ямар нэгэн шуурхай арга хэмжээ авч байгаа юу?

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/233 дугаар тушаалаар төр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн оролцоотой байнгын ажиллагаатай ажлын хэсгийг байгуулан тухай бүр үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулсаар ирсэн.

Энэ хүрээнд“Оюутолгой” ХХК-ийн авто замаар нүүрс тээврийн хоосон автомашиныг буцаах, Тавантолгой-Ганцмодны боомт хүртэлх ачааг ачихгүй байх талаар уурхайнууд чиглэл өгөөд байсан.  

-Одоогоор замд үүссэн цуваа хэдэн км байна вэ. Өдөрт хэчнээн тээврийн хэрэгсэл хил нэвтэрч байна вэ?


-Боомтоос хойшоо 15 км-ийн урттай дараалалд машинууд зогсож байна. Өдөрт ойролцоогоор 200 тээврийн хэрэгсэл хил нэвтэрч байна. 

-Нүүрс тээвэрлэх зөв­шөөрөлтэй хэчнээн тээврийн хэрэгсэл  байна вэ?


-Авто тээврийн үндэсний төвийн мэдээлж байгаагаар өнөөдрийн байдлаар Тавантолгойн нүүрсний тээвэрт нийт 13079 тээврийн хэрэгсэл явж байгаагын  6781 тээврийн хэрэгсэл нь Монгол Улс, БНХАУ хооронд нүүрс тээвэрлэх С зөвшөөрөлтэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан