Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол Улсын баатар” Н.Түвшинбаяр эх орондоо ирлээ

Зуны XXX олимпын наадам Лондонд манай есөн жүдоч татамид гарсанаас эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан ОУХМ  С.Ням-Очир хүрэл медаль хүртсэн бол -100 кг-д барилдсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Бээжингийн олимпын аварга Н.Түвшинбаяр алтын дайтай мөнгөн медаль хүртэж ард түмнийхээ магнайг тэнийлгэсэн билээ. Ийнхүү тэрээр Бээжингийн олимпын алтан медалийг азаар бус үнэн бяр хүчээрээ  авсан гэдгээ энэхүү олимпын наадамд батлан харуулсан юм. Ийнхүү монголчууд тэртээх 1968  оны олимпын наадамд  анхны хүрэл медаль хүртсэн цагаас хойш ОУХМ С.Ням-Очир 20 дахь олимпын медаль, Монгол Улсын анхны олимпын аварга Н.Түвшинбаяр 21 дэхь олимпын медаль, мөн манай улсын хамгийн анхны олимпын хос медальтан хэмээх анхдагч цолыг өөрийн болгосон билээ. Алдартнууд маань өнөө өглөө 06 цагт Буянт –Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Тэднийг тосохоор аав, ээж, төрөл төрөгсөд, Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд, шигшээ багийн тамирчид, баяр хүргэхээр ирсэн ард иргэд нь угтан авсан юм.





Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
2tamirchindaa bayar xvrgie. mongoliin ard tvmen ta 2rooroo baharxaj bga shv. yalanguya tvwshinbayraa chi ooriigoo ymar box gdgee xaruulj chadlaa.
Хамгийн их уншсан