Улсын хэмжээнд зам тээврийн ослоор хоногт 15-20 орчим хүн бэртэж, 1-2 хүн амь насаараа хохирдог байна. Тиймээс зам тээврийн ослоор хохирсон иргэд болон тэдний ар гэрийнхний дуу хоолойг хүргэх замаар ослын хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлж буй юм.
“Зам тээврийн ослоор хохирсон иргэд, тэдний ар гэрийнхний дуу хоолойг хүргэх өдөр”-ийг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа бөгөөд энэ жил “Хичээх өдөр” сэдвийн хүрээнд явагдана.
Энэ өдөр Энхтайвны өргөн чөлөө дэх авто зам буюу Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг 11 цагаас таван минутын хугацаатай түр зогсоож, гал, эмнэлэгийн автомашинууд дуут дохиогоо ажиллуулж ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх талаар Тээврийн Цагдаагийн газраас мэдээллээ.