“УНШЛАГЫГ ДЭМЖИХ 2021” төслийн хүрээнд Нийслэл хотод анх удаа Хүүхдийн номын хамгийн том хямдралтай ҮЗЭСГЭЛЭН худалдаа болох гэж байна.
12 дугаар сарын 1, 2-нд буюу бямба, ням гарагт нийслэлийн бүх номын дэлгүүр, хэвлэлийн газрууд нэгэн дор хамгийн өндөр хямдралтай НОМЫН худалдааг Соёлын төв өргөө болон Д.Нацагдоржийн нэрэмжит УБ хотын номын санд тус тус зохион байгуулахаар зэхэж байна.
Энэ үеэр хүүхдийн номыг 20-70 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалах бөгөөд “Тагтаа” хэвлэлийн газар, “Сэлэнгэ” пресс, “Аз хур” ХХК, “Соёмбо” пресс, “Мир ном”, “Мон судар”, “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ-Бумбардай комикоор тус тус оролцох аж.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Уншлагыг дэмжих-2021” төсөл батлагдан хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус хөтөлбөрийг НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, JCI Mongolia ТББ, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сантай хамтран хэрэгжүүлж байна.