ОХУ-ын чиглэлийн 3 тулгуур багана унасны нэгийг нь өнгөрсөн шөнө босгож холбожээ. Одоогоор үлдсэн 2 тулгуур баганыг босгож холбох ажил явагдаж байгаа аж. Үүнтэй зэрэгцээд Увсаас Ховд чиглэлийн 110 кВ 8 шонгийн угсрах ажил өнөөдрөөс эхэлсэн байна. Энэ чиглэлийн холболтыг нөөц шонгоор дамжуулж байгаа учир цахилгааны хязгаарлалт дээрх 8 шонг угсарч дуустал үргэлжлэх ажээ.
Дээрх гэмтэлтэй холбоотой цахилгааны холболтыг хийхээр ББЭХ-ний систем, баруун таван аймгийн эрчим хүчний салбарын ажилтнууд, Эрчим хүчний яам зэрэг байгууллагын 300 гаруй ажилтан хамтран өдөр шөнөгүй ажиллаж буй аж. Энэ хүмүүсийн ажлын хүчээр байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр учирсан бэрхшээлийг даван туулж байгаа юм байна.