Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газар өмчлөлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөг болно

Нийслэлийн Газрын албанаас газар өмчлөлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөгийг ирэх сарын 4-ний өдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн "ДҮНЖИНГАРАВ" салбарт зохион байгуулахаар болжээ.

Иргэд өдөрлөгт ирснээр Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэдэд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт болон хуультай холбоотой санал хүсэлт гаргах, эзэмшиж буй газраа хэрхэн өмчлөх талаарх зөвлөгөө мэдээлэл авах, хүсэлтээ өгөх, Улаанбаатар хотод газар өмчилж аваагүй тухай тодорхойлолт авах зэрэг үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм байна. Өдөрлөг 10-15 цагийн хороонд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав" салбарт болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан