Малайзын хаан V Мухаммед буюу Келантаны султан “Мисс Москва 2015” түрүүлсэн орос бүсгүй Оксана Воеводинатай гэрлэсэн тухай “Islam News” сонин мэдээлж байна.
Хуримын ёслол ОХУ-ын нийслэл Москва хотын орчмын Барвихад энэ сарын 22-нд болсон бөгөөд лалын шашны ёсоор архигүй, гахайн махгүй болсон аж. Хуримын үеэр V Мухаммед уламжлалт малайз хувцас, Оксана Воеводина орос өмсгөл өмсчээ.
V Мухаммед 49 настай бөгөөд хоёр жилийн өмнө Малайзын хаан ширээнд суусан бол түүний эхнэр ердөө 25 настай гэнэ.