Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХСҮТ-ийн эмч нар орон нутагт үнэ төлбөргүй үзлэг хийнэ

 

Улаанбаатар хотоос Хавдар судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн есөн эмч Өмнөговь аймгийн БОЭТ-д "Хавдрын эсрэг хамтдаа" аяны хүрээнд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоог гурав хоног хийх аж. Тэд ажиллах үеэрээ толгой хүзүүний мэс засал, дурангийн оношилгоо, эмэгтэйчүүдийн үзлэг, элэг цөс, нойр булчирхайн ЭХО, ерөнхий мэс заслын чиглэлээр үзлэг оношилгоо хийх аж. Энэхүү ажлыг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, БОЭТ хамтран зохион байгуулж байна.  Хүн амын дунд зонхилон тохиолдох хорт хавдар болон элэгний хорт хавдрыг эрт илрүүлж, хяналтанд авч, эмчилж эрүүлжүүлэхэд уг арга хэмжээний зорилго оршиж байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан