Дэлхийн хамгийн шилдгийн шилдэг тамирчид ур ухаан, хүч чадлаа сорин өрсөлддөг Олимпийн тоглолтоос медаль авна гэдэг тун ч амаргүй. Үүний нэг жишээ бол тэрбум гаруй хүнтэй атлаа медалийнхаа тоогоор тун ч тааруу яваа Энэтхэг улс байна.
Харин хүн ам, эдийн засгийн хөгжил зэргээрээ Энэтхэгээс хавьгүй дор Гватемал улс түүхэндээ анх удаа Олимпоос медаль авчээ. Одоо энэ улсын ард иргэд ямаршуу их баярлаж байгааг та бид багцаалж байгаа.
Гватемалын тамирчин Эрик Баррондо 20 км-ийн спорт алхааны төрөлд эх мөнгөн медаль авснаар ийнхүү Гватемалын үндэсний баатар боллоо. Энэ жил 21 настай Баррондо нь бямба гарагт болох 50 км-ийн спорт алхааны уралдаанд бас оролцох юм. Ийнхүү энэ залуу Гватемалын үндэсний баатар боллоо.
Тодруулга: Бүгд Найрамдах Гватемала улс нь Төв Америкт байрладаг улс бөгөөд 13 сая хүн амтай. Хүн амынх нь дийлэнх хөдөө аж ахуй эрхэлдэг. Хүн амын 50% гаруй нь нэн ядуу давхаргад хамрагддаг улс.