Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГЭМТЛИЙН УЛМААС ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА 


Хүчтэй салхи шуурганы улмаас ОХУ-аас Баруун бүсийн эрчим хүчний системд эрчим хүч нийлүүлдэг цахилгааны дамжуулалт гэмтсэнтэй холбоотой засвар үйлчилгээ хийгдэж байгаа тул цахилгаан эрчим хүчийг баруун гурван аймгийн хэмжээнд хязгаарлаад байна. Иймээс Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудын онцгой бүсүүдэд Дөргөний УЦС-аас эрчим хүчээр хангаж байгаа тул бүх хэрэглэгчдийг бүрэн хангаж чадахгүй байгаа юм. Энэхүү гэмтэлтэй холбоотой засвар үйлчилгээг шуурхай ажлын хэсэг яаралтай ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа тул энэ шөнөдөө багтан дуусгаж цахилгаан эрчим хүчээр хангах болно гэдгийг албаны эх сурвалжаас мэдээлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан