Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украинд хуурай замын цэргийн түрэмгийлэлд өртөх аюул заналхийлээд байна

 

Украины парламент тус улсын зарим мужид 30 хоногийн хугацаатай цэргийн байдал зарлах тухай Ерөнхийлөгч Петр Порошенкогийн тогтоолыг баталлаа. Үүнээс өмнөхөн Петр Порошенко ард түмэндээ хандан үг хэлэхдээ, “Украинд хуурай замын цэргийн түрэмгийлэлд өртөх аюул заналхийлээд байна. Миний гарт буй тагнуулын албадын хэдэн хуудас баримт бичигт манай хилээс хэдхэн арван км зайд байрлан дуртай үед Украины газар нутаг руу халдахад бэлэн сөргөлдөгч талын зэвсэгт хүчний байрлалуудыг нарийвчлан тусгажээ” гэсэн юм.

Хар Тэнгист Украины тэнгисийн цэргийн “"Бердянск", "Никополь", "Яны Капу" хөлөг онгоцуудыг ОХУ-ын хилийн цэргийн алба Керчь боомтод саатуулсан билээ. ОХУ-ын талын мэдэгдэхдээ, Украины хөлөг онгоцууд хоёр улсын усан хилийг зөрчиж, хилийн цэргүүдийн хууль ёсны шаардлагыг огоорон аюултай манёвр хийсэн тул саатуулахад хүрсэн гэжээ.

Болсон хэрэг явдалтай холбогдуулан ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Киевийг олон улсын хууль журмыг ноцтой зөрчсөн хэмээн буруутгаад эх орных нь тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлсэн аливаа үйлдлийг Москва эрс шийдэмгий таслах зогсооно гэж мэдэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан