Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жаки Чаны охин Этта Энжи: Хайр бол шийтгэл биш

 

Хятадын алдарт жүжигчин Жаки Чаны охин Этта Энжи 2017 онд өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарлаад байсан билээ. Тэгвэл өдгөө 19 настай Энжи 31 настай Канад найз бүсгүйтэйгээ арваннэгдүгээр сарын 8-ны өдөр гэрлэсэн гэдгээ инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Энжи гэрлэлтийн баталгаагаа барин Канад найз бүсгүй Аутумтайгаа авхуулсан зургаа цахим хуудсандаа нийтлэж, тэдний зураг Хятадын цахим сүлжээ “Weibo” –оор тарсан байна.

Хос Канадад гэрлэж, одоогоор ХонгКонг дахь Энжигийн гэрт амьдарцгааж байгаа гэнэ.  Энжи болон Аутум нар зургийнхаа тайлбар дээр “Бид бүгд л хайраас болж зүрх сэтгэлээ шархлуулдаг. Гэвч жинхэнэ хайрын тухай үнэн сэтгэлээсээ мөрөөдөж чадвал та түүнийгээ олох болно. Хайр бол шийтгэл биш. Хайр үнэхээр энэрэнгүй. Хайр сул дорой бас чанга хатуу. Гэхдээ хайр бүхнийг өөрчилж чадна. Эцсийн ялагч нь хайр байх болно” хэмээн бичжээ.

Жүжигчин Жаки Чан 1999 онд тухайн үедээ гоо үзэсгэлэнгийн хатан хаан гэгдэж байсан жүжигчин Элайн Энжи Яи Лэйтэй хайр сэтгэлийн холбоотой болж хос охинтой болсон нь Этта Энжи юм. Энжи аавтайгаа огт уулзаж байгаагүй, ээж дээрээ өссөн гэдэг  ч сүүлийн хэдэн жил ээжтэйгээ таарамжгүй харилцаатай байгаа хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичих болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан