Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Алтайн Зам" ХК, "Монгол Савхи" ХК -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна

2018 оны арваннэгдүгээр сарын 23-ний өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 96,883,071.00 төгрөгийн үнийн дүн бүхий 252,493 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Алтайн Зам" ХК (AZH+14.87%) болон "Монгол Савхи" ХК (UYN +8.39%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гутал" ХК (GTL -8.16%) болон  "Улсын Их Дэлгүүр" ХК (UID -5.26%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 0.58 хувиар буурч 19592.93 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,293,876,155,337.07 төгрөг боллоо.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан