Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 570 гаруй хувьцаа эзэмшигчийг сургалтад хамруулав

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвийн ажилтнууд 2018 оны 11 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 6, 7,8,10,16,19 дүгээр хорооны иргэд, Эрчим хүчний яам, УБТЗ Зорчигчийн вагон депогийн ашиглалтын салбарын ажилтнуудад буюу нийт 570 гаруй иргэнд хөрөнгийн зах зээл, 1072 ширхэг хувьцаа, компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгч, сургалтад хамрууллаа.

Сургалтын үеэр иргэдийн зүгээс хувьцааны данс нээлгэхэд шаардагдах бичиг баримт, уг үнэт цаасны ханш өсөх боломж, зарж борлуулж болох эсэх, хэдэн ширхэг хувьцаатайгаа хэрхэн мэдэх, гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэн эзэмших боломжтойг асууж тодруулж байна.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс нийт хувьцаа эзэмшигч иргэддээ нээлттэй хүрч ажиллахыг зорьж буй бөгөөд мэдээлэл авахыг хүссэн иргэд аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж байгаа юм.

Компаниас "1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн анхны салбараа Эрдэнэт хотод нээсэн бөгөөд Улаанбаатар дахь "1072 хувьцаа мэдээллийн төв” тавдугаар сарын эцсээс хойш 15 600 орчим иргэнийг оффистоо хүлээн авч, зөвлөгөө өгөн, 2800 хүнийг сургалтад хамруулаад байна. Мөн 1800-1072 лавлах утсаар 47 500 гаруй хүнд мэдээлэл өгч, "1072 хувьцаа мэдээллийн төв” хаягтай фэйсбүүк хуудсаар дамжуулан 522 орчим мянган иргэнтэй харилцаад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан