Азийн наадмын мөнгөн медальт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 2 мөнгө, 3 хүрэл, Дэлхийн цомын мөнгө, хүрэл, Mongolia open тэмцээний 3 алт улсын 4 удаагийн аварга ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэгт туслах "Нэг сэтгэл" хандивын аяныг эхлүүлжээ.
Ш.Түмэнцэцэг 2018 оны Жакартад болон Азийн наадмын өмнөх бэлтгэлээр мөрөндөө хүнд бэртсэн. Улмаар түүний бэртлийг мөрний тойгны хальс урагдсан, мөр өргөдөг булчин тасарсан хэмээн олон улсын эмч мэргэжилтнүүд оношилж яаралтай хагалгаанд орох заалт өгчээ. Хагалгааны зардал нийт 30 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Иймд тамирчны хагалгааны зардалд туслах хандивын аяныг эхлүүлсэн бөгөөд Хаан банк 5517070000, Төрийн банк 340004020179 дансанд хандив өргөх боломжтой юм.
ОУХМ Ш.Түмэнцэцэгийн хувьд энэ жил олон улсын 8 тэмцээнд өрсөлдөх байснаас 7-д нь өрсөлдөж нэг мөнгө, 6 алтан медаль аваад буй. Түүний өнжсөн тэмцээн нь ДАШТ байв. Уг тэмцээнийг өнжих шийдвэрийг Спорт анагаах ухааны төв, МЧБХ, багш дасгалжуулагчид гаргасан байна.