Олимпын аварга болсны дараах хэвлэлийн бага хурал дээр Тагир Хайбулаев Н.Түвшинбаярын талаар ийн ярьжээ.
-Та финалын барилдааны мөч бүрийг тод санаж байна уу?
- Тийм ээ. Би финалын барилдаанд зүгээр л сайн барилдахаар бэлдсэн. Тэгээд бүх зүйл түргэн болсон. Миний эхний довтолгоог Монголын жүдоч хамгаалсан. Үүний дараа тэрээр дайралт хийж эхэлсэн. Энэ үед дасгалжуулагч Гамбагийн зааварчилгааг биелүүлсэн. Өрсөлдөгчөө зогсоогоод барьц авангуут үүрэх мэхээ хийсэн.
-Монголын бөх финалд гэмтэлтэй барилдсаныг мэдсэн үү?
- Би түүнийг хагас шигшээгийн барилдааны дараа доголож байхыг харсан. Гэхдээ жүдод ийм зүйлд анхаарлаа хандуулж болохгүй. Магадгүй тэр намайг тайвшруулахын тулд санаатай тэгсэн ч байж болох юм. Би чинь эмч биш. Тийм учраас зуун хувь хүчээ дайчлах хэрэгтэй байсан. Гэхдээ дэвжээнээс буусны дараа Монголын бөхийн гарыг атгасан.
- Олимпын өмнө тэмцээний гол өрсөлдөгчдөө хэрхэн судалсан бэ?
-Би эхний наймд багтсан өрсөлдөгч ялангуяа Монголын жүдочийг сайн судалсан.