Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГХЭГ-ынхан Солонготын даваанд онхолджээ

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн албан хаагчдыг атестатчилах ажлыг улсын хэмжээнд өрнүүлж байгаа. Монгол Улсын 21 аймаг, нийслэлийг хамарсан төрийн албаны энэхүү шалгалтыг зохион байгуулахаар ажлын хэсэг байгуулж, ЗГХЭГ болон яамдын албан тушаалтнууд ойрын өдрүүдэд орон нутагт ажиллаж байгаа юм.

Бидэнд ирсэн мэдээллээр, энэ сарын 21-22-нийг шилжих шөнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яамны албан хаагчид Завхан аймгаас Архангай аймаг хүрэх замдаа буюу Солонготын даваанд осолд оржээ. Энэ талаар бид Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Чойжамцтай холбогдлоо. Тэрээр, "Осол болсон нь үнэн. Өнөөдөр өглөө 8.40 цагт Улаанбаатараас өвчтөнүүдийг авч явахаар нисдэг тэрэг ирсэн. Одоо Цахир сумын төвд байна. Ланд-200 автомашинд сууж явсан төрийн албаны дөрвөн хүн осолдсон. Дугуй нь буудсан учраас осолдлоо гэж хэлж байна лээ. Ослын шалтгааныг замын цагдаагийн албаныхан өгөх байх аа. Гурав нь нэлээд хүнд бэртсэн. Аминаас холуур гэж гэмтэл" гэсэн юм.

1 Сэтгэгдэл
Хурдн түргн эдгэх болтугай
Хамгийн их уншсан