Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр Солонгос анх удаа цэрэггүй бүсийн авто замаар холбогдоно

 

Хоёр Солонгос улс 65 жилийн дараа анх удаа цэрэггүй бүсийн авто замаар холбогдох гэж байгаа тухай Өмнөд Солонгосын мэдээллийн агентлаг мэдээлжээ.

“Панмүнжомын тунхаг бичгийг хэрэгжүүлэх зорилгоор цэргийн салбарт хоёр Солонгос хооронд гэрээ байгуулсны дараа талууд цэрэггүй бүс дэх тэсрэх бөмбөгүүдийг аравдугаар сараас эхлэн хамтран устгаж, авто замыг нээх ажил явууллаа. Арваннэгдүгээр сарын 22-нд цэрэггүй бүсэд 12 метрийн өргөн шороон замыг нээнэ” гэж Yonhap агентлаг мэдээлсэн байна. Үүнээс гадна, талууд хоёр орныг энэ онд багтаан төмөр зам болон авто замын сүлжээгээр холбох ажлыг эхлүүлэхээр тохиролцсон байна. Хоёр Солонгосын удирдагчид есдүгээр сард уулзахдаа, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад чиглэсэн хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан