Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Галт уулын аюул дахин заналхийлж байна

 

Гватемалын Антигуа хотын ойролцоох Фуэго буюу үхлийн галт уул дэлбэрсний улмаас олон мянган хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Сүүлийн жилүүдэд Гватемал улсад галт уулын идэвхжилт ихсэн, олон удаагийн дэлбэрэлт болсноос хүний амь нас хохирч, эд материалын гарз хохирол ихээр учирч байгаа аж. Одоо идэвхтэй байгаа энэхүү Фуэго галт уул өнгөрсөн долоодугаар сард ч бас дэлбэрч, ойролцоох тосгонуудад ихээхэн хохирлыг учруулаад байсан юм.

 

Тус дэлбэрэлтийн үеэр асар их хохирол амссан иргэд засгийн газрын агентлагуудыг буруутгасан. Учир нь тосгоны оршин суугчид галт уул дэлбэрэх гэж байгааг мэдээд урьдчилан сануулсан боловч төр засгийн зүгээс дорвитой арга хэмжээ авч байгаагүй аж. Энэ удаад Фуэго галт уул дахин идэвхжиж, тун удахгүй дэлбэрэхэд бэлэн болсон тул аюултай бүсээс 4000 хүнийг нүүлгэн шилжүүлж, 2000 орчмыг нь майханд амьдруулж байгаа юм. Галт уул дэлбэрэх аюултай болсон тухай өнгөрсөн Ням гаригт /2018.11.18/ байгалийн гамшигтай тэмцэх засгийн газрын агентлагаас албан ёсоор анхааруулж, нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн байна.

Ням гаригаас эхлэн тус галт ууланд цаг тутамд их, бага хэмжээгээр дэлбэрэлт болжээ. Харин өчигдрийн байдлаар галт уулын тогооноос нэг километр орчмын өндөрт лав цацагдаж, халуун лавын урсгал газрын гадаргууд их хэмжээгээр гарч ирснээр эргэн тойрондоо үнс, нурангийг бий болгоод байна.

Галт уулын дэлбэрэлтээр халуун лааваас гадна нүүрстөрөгч, хүхрийн давхар исэл, хлорт ус төрөгч болон үнс их хэмжээгээр агаар мандалд цацагдаж, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг. Түүнчлэн агаарт тархсан хортой бодисууд нь борооны дуслуудад ууссанаар хүчиллэг бороо оруулдаг аж.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан