Монголын Үндэсний шигшээ баг Зүүн Азийн АШТ-ий 2-р шатны сүүлийн тоглолтоо өнөөдөр Хонг Конгийн хүчтэй багийн эсрэг хийхээр бэлдэж байна.
Манай багийн хувьд хэсгийн эхний хоёр тоглолтдоо ялагдал хүлээсэн бол Хонг Конгийн шигшээ Тайваний багийг 2:1-ийн харьцаатай буулган авч, сүүлийн тоглолтоо Хойд Солонгосын эсрэг хийж хуурай тэнцээд байгаа юм.
Ингэснээр энэ хэсгээс цааш шалгарах багийн хувь заяа өнөөдрийн хоёр тоглолтоос шийдэгдэхээр болсон. Учир юунд гэвэл БНАСАУ, Хонг Конгийн багууд хэсэгт ижил 4 оноотой бичигдэж байгаа бөгөөд тэдний цор ганц гоолын зөрүү л зааглаж байна. Тиймээс өнөөдөр аль аль баг нь Монгол болон Тайванийн багийн эсрэг бүхий л хүчээ дайчлан тоглох болно.
15:10 цагаас манай багийн эсрэг тоглох Хонг Конгийн шигшээ багийн хувьд Бразиль, Япон, Испани, Англи гаралтай тоглогчдоор бүрэлдэхүүнээ зузаатгадаг. Энэ удаад тэд Дани Кансела (Испани) , Фестус Бейс (Нигер), Алекс Аканде (Нигер), Пол Нгуэ (Камерун), Жеймс МакГий (Англи), Энди Рассел (Англи) гэх тоглогчидтой Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд оролцож байна.
Дэлхийн чансааны 144-р байранд бичигддэг
тус шигшээ хоёр жилийн өмнө буюу 2016 онд 2-р шатнаас хоёр хожил авсан ч шийдвэрлэх тоглолтод БНАСАУ-ын багт ялагдал хүлээж цааш шалгарч чадаагүй юм. Тиймээс тэд энэ удаад боломжоо алдахыг хүсэхгүй нь ойлгомжтой.
МОНГОЛ vs ХОНГ КОНГ KICK OFF 15:10