10.00 цагт Хангарди ордонд Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа болно. Утас:90119120
10.00 цагт Засгийн газрын II байранд Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт, ашиглалтын нэгдсэн систем бий байгуулах талаарх оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт болно.
11.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн захиалгыг гүйцэтгэх иргэдийг сонгон шалгаруулах нээлттэй ажлын байрны үзэсгэлэн яармаг зохион байгуулах төлөөр мэдээлэл хийнэ. Утас:89017101
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир “Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт болон нүүрс тээвэрлэлтийн өнөөгийн байдал, гэмт хэргийн гаралт” сэдвээр мэдээлэл хийнэ.
14.00 цагт Үндэсний номын санд найруулагч Г.Доржсамбуугийн хөрөг, дурьдатгал номын нээлт болно.
14.00 цагт Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газарт “Монголын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг болно. Утас:99187024
15.00 цагт МУИС-ийн Эрдмийн танхимд “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг-2019” гардуулах үйл ажиллагаа болно