Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Белгородын зоопаркийн анааш амьсгал хураажээ

Оросын Белгород хотын зоопаркийн Сафари нэртэй анааш гэнэт үхжээ. Сафарийг гурван сарын өмнө Калининградын зоопаркаас Белгородод авчирсан бөгөөд авчирсан цагаас хойш анаашийг ихэд халамжлан бөөцийлж, тусгай хэсгийн тохижуулсан байсан хэмээн Белгородийн зоопарк өөрийн "ВКонтакте" дахь хаягтаа бичжээ.

 

Сафари өнгөрсөн 2017 оны арваннэгдүгээр сарын 14-нд Калининградын зоопаркад мэндэлжээ. Сафаригийн аавыг Мэру, ээжийг Ива гэдэг. Сафарийг төрөнгүүт Оросын олон зоопарк авах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд олон өрсөлдөгчөөс Белгородын зоопарк Сафарийг авч чаджээ. Сафаригийн үхлийн шалтгааныг одоогоор хэн ч хэлж чадахгүй байгаа бөгөөд хэд хоногийн дараа дүгнэлт гарах ажээ.

Энэ сарын 14-нд Белгородийн зоопаркийнхан Сафаригийн нэг насны ойг тэмдэглэхээр зэхэж байсан ч харамсалтай нь өнгөрсөн хагас сайн өдөр /2018.11.10/ гэнэт үхжээ. Гурван сарын хугацаанд Сафариг олон хүн хайрлаж амжсан учраас түүний гэнэтийн үхэл зоопаркийн төдийгүй Белгород хотын оршин суугчдын хувьд гунигтай мэдээ болжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан