Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын сэтгүүлч Лондонд жирэмсэн эмэгтэйд халджээ

Оросын “Весь спорт”” агентлагийн ерөнхий редактор Андрей Митков Лондон хотноо жирэмсэн эмэгтэйг цохиж авсан байна. Британийн хэвлэлд мэдээлснээр бол тэрээр сэтгүүлчдийг нэвтрэхийг хориглосон бүсэд нэвтрэхийг оролджээ. Андрей Митков орох гэж зүтгэхдээ түүнийг хориглож байсан жирэмсэн эмэгтэйг тохойгоороо түлхэж орхисон байна. Энэ явдал эмгэтэйчүүдийн хүндийн өргөлтийн тэмцээнд оросын тамирчин Светлана Царукаев мөнгөн медаль хүртэж, түүнээс хамгийн түрүү ярилцлага авахыг хүссэн сэтгүүлчид бужигнах үеэр болжээ. Түлхүүлсэн эмэгтэй шууд л “Та нар хараа биз дээ. Тэр намайг цохичихлоо шүү дээ” гэж хашгирч эхэлжээ. Цагдаагийнхан ч ирж. Зургаан сартай жирэмсэн бүсгүй орос сэтгүүлчийг бүр олимп сурвалжлах эрхийг нь хасуулахыг шаардсан байна. Сэтгүүлч Митков цагдаагийн газарт нэг их удаагүй ч ОУОХ түүний олимп сурвалжлах эрхийг нь хасч, эх оронд нь буцаажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан