Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Даваадалай: Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллана Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “JobCenter” төвийг 21 аймагт нээнэ Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгожээ Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт хийлээ К.Комлан: Агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн суралцах орчныг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтэй байна Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийв ЗГ: Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ Гашуунсухайт боомтоор хамгийн их буюу 6492 тээврийн хэрэгсэл зорчжээ Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ээлжит II бага хурал хуралдлаа

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ээлжит II бага хурал өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үйл ажиллагааны тайланг тавьж, МСНЭ-ийн Ерөнхий журам, салбар журмуудыг хэлэлцлээ.

 

МСНЭ-ийн Ажлын алба энэ онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудынхаа талаар Бага хуралдаа тайлагнасан байна. Тодруулбал, МСНЭ-ийн шинэ удирдлага,  бүтэц бүрэлдэхүүн нь өнгөрсөн хугацаанд гадаад харилцаагаа өргөжүүлэх, орон нутгийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлээд байгаа юм. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр нь 23 салбар зөвлөлийн үйл ажиллагаатайгаа танилцаж 21 аймагт ажиллаж, Орон нутгийн сэтгүүлчдийн анхдугаар чуулганыг Орхон аймагт зохион байгуулсан.

Гадаад харилцаагаа өргөжүүлэх чиглэлд, БНСУ, БНХАУ-ын сэтгүүлчдийн байгууллагын удирдлагууд МСНЭ-ийн урилгаар Монгол Улсад айлчилсан бол мөн дээрх хоёр улсад МСНЭ-ийн удирдлагууд албан айлчлал хийж, хоёр улсын сэтгүүлчдийн байгууллагын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, тодорхой шийдвэрүүдэд хүрч ажиллажээ. Мөн “Монгол Хятадын хэвлэл мэдээллийн IX форум”-ыг Өмнөговь аймагт зохион байгуулсан юм. МСНЭ-ийн “1000 айлын орон сууц хөтөлбөр”, “Сэтгүүлч ордон” барих бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэ талаар дэлгэрэнгүй тайланг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Бага хуралдаа тавьсан байна.

Бага хурлаар Гишүүнчлэлийн журам, Ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журам, Салбар зөвлөлийн дотоод журам, Санхүүгийн салбар журмыг хэлэлцэн баталлаа. Гишүүнчлэлийн журамд зааснаар МСНЭ-ийн гишүүнчлэл нь Гишүүн, Гишүүн байгууллага,  Хүндэт гишүүн Хүндэт гишүүн байгууллага гэсэн үндсэн төрлүүдтэй байхаар тусгажээ.

Харин МСНЭ-ийн ажлын алба нь Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Төсөл хөтөлбөр, сургалт судалгааны хэлтэс, Хууль, мэргэжлийн ёс зүйн хэлтэс, Гишүүд, олон нийттэй харилцах хэлтэс, Санхүү, аж ахуйн хэлтэс гэсэн үндсэн бүтэцтэй байхаар тогтжээ. МСНЭ нь нийт 23 салбар зөвлөлтэй бөгөөд салбар  зөвлөлийн үйл ажиллагааг журмаар зохицуулахаар баталсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан