Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Даваадалай: Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллана Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “JobCenter” төвийг 21 аймагт нээнэ Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгожээ Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт хийлээ К.Комлан: Агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн суралцах орчныг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтэй байна Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийв ЗГ: Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ Гашуунсухайт боомтоор хамгийн их буюу 6492 тээврийн хэрэгсэл зорчжээ Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
МОНГОЛ-ХЯТАДЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМДЫН ШИНЖЭЭЧДИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

БНМАУ-ын Засгийн газар, БНМАУ-ын Засгийн газар хооронд Хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтарч ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр 1990 онд байгуулсан.Харин  2012 оны 12 дугаар сард  БНХАУ-ын Байгаль орчны дэд сайд Ли Ганже Монгол Улсад айлчилж яам хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын Байгаль орчны яамд хоорондын хамтын ажиллагаа идэвхжсэн. Үүнээс хойш 2014-2016 онуудад хоёр талын дээд түвшний удирдлагууд харилцан айлчилж, тодорхой асуудлуудаар тохироонд хүрсэн.

Монгол-Хятадын Байгаль орчны яамдын шинжээчдын уулзалтыг  БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Д.Ариунаа  нээж үг хэллээ. Тэрбээр  Монгол Улсын Засгийн газраас байгаль орчинд ээлтэй орчин бүрдүүлэхэд хоёр болоод олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлого баримталж байна. Энэ хүрээнд  манай яам ОХУ болон Япон улстай байгаль орчны хамтын ажиллагааны механизмтай бөгөөд жил бүр хамтран  хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдээ бодлогын түвшинд шийдвэрлэж ирсэн уламжлалтай. Энэ жишгээр танай яамтай хамтын ажиллагааны механизм бий болгохыг зорьж байна. БНХАУ-тай байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамгийн их гэрээ хэлэлцээр байгуулсан байдаг. Энэ удаагийн уулзалтаар хоёр талын мэргэжилтнүүд харилцан мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны ойрын, ирээдүйн чиглэлүүдээ оновчтой тодорхойлно гэдэгт найдаж байна гэлээ.

Мөн ирэх 2019 онд тохиох Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан хоёр тал 1-2 төслийг бодитоор эхлүүлэх, санаачилга гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа гэдгээ илэрхийлсэн юм

Хоёр улсын байгаль орчны шинжээч, мэргэжилтнүүд уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдол, дэвшилтэд технологи нэвтрүүлэх, чадавх бэхжүүлэх зэрэг асуудлаар  санал солилцож, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ хэлэлцлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан