Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Майк Пенс Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзжээ

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс мягмар гарагт Япон улсад айлчилж, тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзжээ.

NHK” телевизийн мэдээлснээр, уулзалтын үеэр М.Пенс болон Ш.Абэ нар худалдааны хэлэлцээр байгуулах болон Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

“Хоёр улсын гаргасан хүчин чармайлтын ачаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бидний эвсэл урьд өмнө байгаагүйгээр бэхэжсэн” гэж Ш.Абэ АНУ-ын дэд ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хэлсэн байна

Цагаан ордны мэдээлснээр, М.Пенс Японд айчлахын зэрэгцээ Австрали болон Папуа Шинэ Гвинейд айлчлах юм байна. Түүнчлэн тэрбээр АНУ- Зүүн өмнөд азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн /АСЕАН/ дээд хэмжээний уулзалтад ерөнхийлөгч Д.Трампын оронд явах аж. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан