Сүүлийн үед Монголын улс төрийн тогоонд халуухан үйл явдал өрнөж байна. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч “аавын хаалга” татаж, их эвсэл задрах уу үгүй юу гээд ээдрээтэй асуудлууд шил шилээ даран гарч байгаа. Энэ мэт асуудал ихтэй байгаа их улс төрөөс ард түмэн залхаж эхэлсэн бололтой. Ямартай л Ардын уран зохиолч Д.Урианхай 76-н их идэгчийг тэжээжснээс ганцхан хүнийг тэжээсэн нь дээр гэх вэ дээ. Монгол Улсад парламентын засаглалаас илүүтэй Ерөнхийлөгчийн засаглал хамгийн ихээр тохирохыг их хүмүн ард түмэндээ сануулжээ. Уг нь улс төрөөс урлаг соёлынхон ихэд хол байдаг ч харин Ардын уран зохиолчид бол үгүй ажээ. “Улс төрийг чи оролдохгүй ч улстөр таниар оролдох л болно” гэдэг үг үнэн бололтой.