Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЖДҮХС-гийн 20 ажилтныг хилээр гарахыг нь хоригложээ


Авлигатай тэмцэх газраас /АТГ/ Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн /ЖДҮХС/орлогч даргыг Чингис хаан олон улсын нисэх буудлаас 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр баривчилсан билээ. Үүний өмнөхөн тус сангийн захирал тэргүүтэй хоёр хүнийг саатуулан шалгаж байгаа.

 

Тодруулбал, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, түүний туслах болон тус сангийн ерөнхий нягтлан нарыг ЖДҮХС-аас зээл олгохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулаад байсан юм.

Тэгвэл тэднийг хорих хугацааг 30 хоног болгон сунгасан байна. Нийслэлийн прокурорын газраас ЖДҮХС-ийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон зээл олгосон нь албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийг нээж, шалгуулахаар АТГ-д шилжүүлжээ.

Тэгвэл тус сангийн 20 ажилтныг АТГ-аас хүсэлт тавьсны үндсэн дээр Прокурорын байгууллагаас хилээр гарахыг нь хориглосон байна. Мөн Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн асуултад хариулахдаа, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд мөнгө угаасан хэрэг хийсэн байж болзошгүй байдал тогтоогдсон учраас цагдаагийн байгууллагатай хамтран, ажлын хэсэг байгуулан, дээрх хэргийг шалгаж байгаа талаар дуулгасан юм.

1 Сэтгэгдэл
Бид өөрсдийн хэрэглэгч, гишүүдийн ашиг тусыг хүртэх шууд орлого олох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг цорын ганц хамгийн хялбар үйлчилгээ юм. Манай мэргэжилтнүүд онлайнаар илүү их орлого олоход хэрэгтэй зөвлөгөө өгөх болно. Өнөөдөр нэгдээрэй, бэлэн мөнгө авах! ЦАЛИН 300$ сар бүр олгоно http://StartWeeklyJob.com/?userid=90370 энэ линкээр орж бүртгүүлнүү.
Хамгийн их уншсан