Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОЛИМПЫН ЭРХИЙН ТЭМЦЭЭНЭЭС АНХНЫ ОНООГОО АВЛАА 


“Токио 2020” Олимпын наадмын эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр шатанд өрсөлдөж байгаа Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг өнөөдөр Сингапурын багтай тоглож 2-2 харьцаатай тэнцлээ. 
Ц.Ганболд дасгалжуулагчтай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийнхан тоглолтын нэгдүгээр үеийн санаачилгыг бүрэн гартаа авч, эхний 45 минутад хоёр ч гоолыг оруулж чадлаа. Манай шигшээ багийн хамгийн туршлагатай тоглогч Б.Намуун ердөө дөрөв дэх минутад тооны харьцааг нээж, 37 дахь минутад Т.Ундрал багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан юм. 
Уг хоёр гоолыг оруулахаас гадна 11 метрийн торгуулийн цохилт алдаж, бүхий л талаараа илүүрхэж эхний хагасыг өндөрлүүлсэн ч шийдвэрлэх үе хүссэн шиг байсангүй. Тодруулбал хоёрдугаар үед Сингапурын багийнхан хоёр гоолыг нөхөж оруулан үндсэн цаг 2:2-оор өндөрлөлөө. 
Хэдийгээр хоёр гоолын зөрүүгээр хожиж яваад харамсалтайгаар тэнцсэн ч энэ тэнцээ Монголын шигшээ багийн Олимпын наадмын эрхийн төлөөх тэмцээнээс авсан анхны оноо болон түүхэнд тэмдэглэн үлдэж байгааг дурдах нь зүйтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан