Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Майкл Фелпс олимпын 20 медальтай боллоо


АНУ-ын усанд сэлэгч 27 настай Майкл Фелпс өчигдөр 200 метрийн сэлэтэд ялан олимпийн 20 дахь медалиа хүртэж зуны олимпын наадмын 20 медалийн эзэн боллоо. Ийнхүү Фелпс хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр олимпын наадмаас 16 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж олимпын түүхэн дэх бүх үеийн хамгийн олон медальтан болж байна. Өмнө нь зөвлөлтийн гимнастикч Лариса Латынина гурван удаагийн олимпоос 19 медаль хүртэж байсан юм.
Энэ удаагийн олимпоор Фелпсэд одоо 100 метрийн болон 4х100 метрийн буухиа сэлэлтийн хоёр тэмцээн үлдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан