Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МҮБХ-ныхон Л.Чинбатын амыг харж сууна

Монголын үндэсний бөхийн холбооныхон ээлжит бус “Их Эе”-ийг хийх талаар дахин санал гаргажээ. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны дөрөвдүгээр сард талуудад албан ёсоор хүргүүлсэн шаардлага, мөн одоогийн нөхцөл байдал буюу бөхчүүд, бөх сонирхогч, олны санал хүсэлтийг харгалзан МҮБХ-ны зүгээс ээлжит бус  “Их Эе”-ийг зарлан хуралдуулах хүсэлтээ “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад хагялан албан бичиг илгээжээ. Ингэхдээ хариуг нь өнгөрсөн сарын 25-ны дотор ирүүлэхийг хүссэн боловч албан бичгийг нь өнгөрсөн сарын 28-ны өдөр шуудангаар ямар ч хариу тайлбаргүйгээр буцааж явуулсан байна.

Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хүлээж болох ч энэ хугацаанд бөхчүүдийн эрх ашиг зөрчигдөж, Монгол бөхийн хөгжилд сөргөөр нөлөөлөх үр дагавар ихтэй байгаа учраас ийнхүү “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад МҮБХ-ны ээлжит бус “Их Эе”-ийг хийх талаар хүсэлтээ дахин гаргаж, албан ёсоор илгээсэн хэмээн МҮБХ-ныхон мэдээллэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан