Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ ФИЛИППИНИЙГ ЗОРИЛОО

 

 

Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг амжилттай давсан үндэсний шигшээ баг хоёрдугаар шатны бэлтгэлээ базаахаар Филиппин улсын зүг хүлгийн жолоо заллаа.

"Талын хөх чононууд" есдүгээр сард Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг давснаас хойш тасралтгүй бэлтгэл хийж байгаа бөгөөд 10-р сард Сингапур, Лаосын багуудтай ОУХБХ-ны албан ёсны нөхөрсөг тоглолт хийснийг санаж байгаа бизээ.

Тэр ч утгаараа бэлтгэлээ улам чанаржуулж, халуун цаг агаарт дасахын тулд Филиппин улсыг зорьж тэнд 7 хоногийн нэгдсэн бэлтгэл хийхээр явлаа.

Хоёрдугаар шатанд гурав болон түүнээс дээш байрт шалгарч Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны баг болох зорилготой үндэсний шигшээ багт М.Төгөлдөр эргэн нэгдсэн нь сайн мэдээ болоод байна.

Манай шигшээ Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны эхний тоглолтоо 11-р сарын 11-нд БНАСАУ-тай, 11-р сарын 13-нд Тайваньтай, 11-р сарын 16-нд Хонг Конгийн багтай тоглоно.

Монгол эх орон, ард түмнийхээ төлөө амьдралынхаа олон зүйлийг зориулан, золиослон, тэвчиж яваа шигшээ багийнхандаа амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан