Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ АНХ УДАА ОЛИМПЫН ЭРХИЙН ТӨЛӨӨ...

Ц.Ганболд дасгалжуулагчтай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг "Токио 2020" олимпын эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр шатанд өрсөлдөхөөр өнөө өглөө Тажикстан улсыг зорилоо.

Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудаас анх удаа олимпын наадмын эрхийн төлөө өрсөлдөх эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Тажикстан, Сингапур, Филиппин, Тайвань гэсэн дөрвөн улстай "А" хэсэгт хүч үзнэ.

Тэмцээний эхний тоглолтоо 11-р сарын 04-нд талбайн эзэн Тажикстантай, хоёр дахь тоглолтоо 11-р сарын 06-нд Сингапуртай, гурав дахь тоглолтоо 11-р сарын 08-нд Тайваний багтай хийх хуваарьтай байна.

Олимпын наадмын эрхийн төлөөх тэмцээн нь анх удаа оролцож буй хамгийн том тэмцээн төдийгүй Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны бэлтгэл болж байгаагаараа онцлогтой юм.

Оролцсон тэмцээн бүрээсээ хожил авч, амжилт гаргаж байгаа охид, эмэгтэйчүүдийн шигшээ багийнхандаа Монголын ард түмний өмнөөс өндөр амжилт хүсье.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан