Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Баасандорж Харүмафүжи аваргын эсрэг гаргасан мөнгөн нэхэмжлэлээ татаж авчээ

Японы сүмогийн 70 дахь их аварга ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж албан ёсоор зодог тайлсан шалтгаан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ А.Баасандоржийг зодож танхайрсан гэх үйлдэлтэй нь холбоотой. Гэвч сүмо бөх сонирхогчдын анхаарлын төвд байсан эл үйл явдлыг Таканоива Баасандорж Харүмафүжи аваргаас 675 сая төгрөг нэхэмжилснээр сэдрээж орхисон. Нэхэмжилсэн төлбөрөө хоёр тэмцээн өнжсөн, сэтгэл санааны хохирол, эмнэлгийн болон замын зардал хэмээн тайлбарласан нь олон хүний дургүйцлийг хүргээд авсан юм. Эл үйл явдлыг намжаахаар Кёкүшюзан Д.Батбаяр хүртэл “Харүмафүжигийн өмнөөс Таканоивагийн нэхэмжилсэн мөнгийг нь төлье” хэмээн Японы хэвлэлд ярилцлага өгсөн удаатай. Тэгвэл энэ асуудал өнөөдрөөр дуусгавар болж байгаа бололтой. Учир нь, Таканоива Баасандорж Харүмафүжи аваргын эсрэг гаргасан мөнгөн нэхэмжлэлээ татаж авчээ. Шалтгааныг "Монголд төсөөлөхийн аргагүй дайралт, доромжлолд өртөж байна. Ялангуяа Монгол дахь гэр бүлийнхэн маань маш их доромжлол амсаж байгаа тул тэднийгээ тайван байлгамаар байна" гэж тайлбарласан байна.

2 Сэтгэгдэл
judagtai er bol hohirliig ni baragduulah l baih.
Tegeyshdee hurhii
Хамгийн их уншсан