Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европын болон Азийн аварга Буриадын алдарт бөх Борис Дугданович Будаевын нэрэмжит залуучуудын (1998-2001 он) олон улсын тэмцээн аравдугаар сарын 26-27-нд ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үдэд боллоо. 26 дахь удаагийн уламжлалт тэмцээнд Монгол, ОХУ-ын Буриад, Якут, Тува, Эрхүү, Хакасия, Междуреченск, Забайкальский, Красноярский крайгийн нийт 230 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Улаан-Үдийн дэвжээнд манай улсаас 70 гаруй тамирчин хүч үзсэнээс гурван алт, таван мөнгө, таван хүрэл, нийт 13 медаль хүртжээ.
БУРИАДЫН ТЭМЦЭЭНИЙ МЕДАЛЬТНУУД:
70 кг: Болдбаатарын Сундуйжадамба - хүрэл
74 кг: Батсуурийн Отгонбаяр - хүрэл
79 кг: Баасандоржийн Цэрэндаш - алт
79 кг: Ичинхорлоогийн Баатарчулуун - мөнгө
86 кг: Энхтүвшингийн Батмагнай - мөнгө
92 кг: Чинбатын Алтангэрэл - мөнгө
97 кг: Төмөрбатын Мөнгөншагай - алт
97 кг: Болорын Бадрал - мөнгө
97 кг: Цогбадрахын Баттулга - хүрэл
97 кг: Мөнхбатын Сумъяабазар - хүрэл
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл - алт
125 кг: Буянтогтохын Ганзолбоо - мөнгө
125 кг: Содбилэгийн Ган-Эрдэнэ - хүрэл