Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын дансанд 500 сая доллар орж ирлээ

Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын зах зээлээс анх удаа Засгийн газрын баталгаагүйгээр 500 сая ам.долларын бонд босгосон билээ. Тус бондыг таван жилийн хугацаатай, 7.25 хувийн купонтой, 7.5 хувийн өгөөжтэй босгосон. Тэгвэл өнөө өглөө Хөгжлийн банкны дансанд шинэ бондын 500 сая ам.доллар орж ирсэн гэдгийг тус банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр мэдээллээ.

 

Уг эх үүсвэрийг өмнөх зээлийг дахин санхүүжүүлэх буюу Хөгжлийн банкны богино хугацаатай бонд, зээлийн эргэн төлөлтийг барагдуулах юм байна. Тухайлбал, Хятадын Хөгжлийн банкнаас авсан 250 сая, Кридет свисс банкны хөвөгч хүүтэй 300 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтөд зарцуулах аж.  Ингэснээр Хөгжлийн банк богино хугацааны гадаад өр төлбөргүй болж, дотооддоо урт хугацаатай зээл олгох боломжтой болж байгааг Б.Батбаяр захирал онцоллоо.

Сая босгосон Хөгжлийн банкны бондын арилжаанд 200 орчим хөрөнгө оруулагчаас 4.1 тэрбум ам.долларын захиалга ирсэн байна

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан