Аравдугаар сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай байхыг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс анхаарууллаа.
Цаашид аравдугаар сарын 26, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байх юм байна.