Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Даваадалай: Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллана Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “JobCenter” төвийг 21 аймагт нээнэ Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгожээ Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт хийлээ К.Комлан: Агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн суралцах орчныг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтэй байна Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийв ЗГ: Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ Гашуунсухайт боомтоор хамгийн их буюу 6492 тээврийн хэрэгсэл зорчжээ Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
CЭЛЭНГЭ АЙМГИЙН ХҮДЭР СУМ ӨНДӨР ХУРДНЫ ШИЛЭН КАБЕЛИЙН СҮЛЖЭЭНД ХОЛБОГДЛОО

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум шилэн кабелийн сүлжээнд холбогдож сумын иргэд мэдээлэл, харилцаа холбооны салбарын сүүлийн үеийн дэвшилтэт технологиуд хөдөлгөөнт холбооны 3G, 4G үйлчилгээг авах, төрийн болон орон нутгийн байгууллагууд өндөр хурдны сүлжээг ашиглах бүрэн боломжоор хангагдлаа.

Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит ХХК нь 2017-2021 оныг хүртэлх дунд хугацааны стратеги төлөвлөгөө болох “Монголын хөгжлийн сүлжээ - 2021” хөтөлбөрийг боловсруулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн Монгол Улсын бүх сум суурин газарт харилцаа холбооны өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах хангалттай багтаамж бүхий сүлжээг байгуулах зорилт тавин хэрэгжүүлж эхлээд байна. 
Өнөөгийн байдлаар Монгол улсын 21 аймгийн 330 сумдаас 306 сум өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбогдож нийт сүлжээний урт нь 37’788.0 км-т хүрсэн байна. Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь 17586 км бүхий Монгол Улсын 286 сум суурин газрыг хамарсан хамгийн өргөн шилэн кабелийн үндсэн сүлжээгээрээ хөдөлгөөнт холбооны оператор компани, төрийн болон хувийн хэвшлийн компаниудыг мэдээллийн урсгалаар хангаж ажилладаг бөгөөд үүний үр дүнд иргэд, аж ахуйн нэгжүүд мэдээлэл, харилцаа холбооны бүх төрлийн цахим үйлчилгээг хүлээн авч байна.

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК–ийн орлогч захирал Т.Сайнжаргалын санаачлагаар 2018 онд тус компани, Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газартай хамтран тухайн аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд болох Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХК, Болд-Төмөр Ерөө Гол ХХК-иудын дэмжлэгтэйгээр энэхүү төслийг ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ-ээр амжилттай хэрэгжүүллээ.
Уг сумын шилэн кабелийн дэд бүтцийг бий болгохдоо Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХК–ийн Төмөртэй уурхай хүртэлх шилэн кабелийн дэд бүтцийг ашигласан нь дэд бүтцийг байгуулах зардлыг 3 дахин хэмнэж, Болд-Төмөр Ерөө Гол ХХК–ийн техник тоног төхөөрөмжийн дэмжлэгтэйгээр Мэдээлэл холбооны сүлжээ ХХК ажиллаж энэхүү бүтээн байгуулалтыг хийсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан