Лондонгийн олимпын наадамд онч мэргэнээ сорьж буй байт харваан олон улсын хэмжээний мастер Б.Урантунгалаг урьдчилсан харваанд 18 оноо авч эхний тойрогт Английн Алисон Уилльямсонтой тааран цэцээ сорисон. Эхний харваанд 25 оноо авсан бол өрсөлдөгч тамирчин 27 оноо авсан юм. Ингэснээр дараахь харваанд 27:27, 27:25, 28:25, 27:26 харьцаатай буюу 7:3 –аар өрсөлдөгч тамирчнаа илүүрхэж хагас шигшээ харваанд шалгарсан юм. Ийнхүү шигшээ харваанд АНУ-ын тамирчин Женнифер Николстой учраа таарч эхний харваанд 27:27, 26:27, 26:26, 26:25, 28:25 буюу 6:4 харьцаатай ялж шөвгийн наймд шалгарсан билээ. Түүний хувьд тун удахгүй наймны нэг шигшээ харваанд хүч сорих юм. Түүний урчаа нь Афины олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга , энэхүү олимпын наадмын багийн харваанд аваргалсан, БНСУ-ын тамирчин И Сүн Жин юм.